Галдан бошигт Манжийн их цэрэгтэй шийдвэрлэх тулалдаан хийхэд тэмдэглэсэн бичгийн дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-21 15:52:16

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын, Туул голын сав дахь Тарваган шийрийн гацаа хэмээх өндөр хошууны энгэрт, Зүүн гарын хаан Галдан бошигтын цэрэг Манжийн их цэрэгтэй шийдвэрлэх тулалдаан хийсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэсэн нангиад бичиг бүхий хөшөө дурсгал бий. Уг дурсгалыг  ”Хаан жимс “ жуулчны баазад байсныг 2020 онд аймгийн музейн танхимд шилжүүлэн авчирчээ.


Энэхүү дурсгал нь Улаанбаатар хотоос зүүн зүгт 55 км-т “Цонжин болдог” цогцолборын хойно. Хаан жимс“ жуулчны баазад байсан бөгөөд  улбар хүрэн, хөх, хар зэрэг олон өнгө холилдсон занарын төрлийн 50 см өндөр, 46 см өргөн хэсэг хаданд найман мөр бичээс бүхий бүхий нийт 41 ханз буй.

Судлаач Ц.Баттулга анх МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш доктор Л.Ганчимэгээс сонсож, 2013 онд илрүүлэн, МУБИС-ийн “Acto historicotomus  сэтгүүлийн XIV-т “Зуу модны тулалдааны гэрэлт хөшөө буюу тарваган шийрийн гацааны бичээс” гэсэн өгүүлэл нийтлэл бичиж судалгааны эргэлтэд оруулжээ.


“Дайчин улсын магад хууль”-ийн Монгол орчуулга-д

1.    Их Дайчингийн хаан

2.    ...лдийн Га...­­­­­­

3.    Болзож байлдаж Зуу ...

4.    Хулгайн олныг ихээр хядав.

5.    Тэнгэрийн таалалд ивээгдэн буруу зөрүүг засан зүгшрүүлэв.

6.    Манай цэргийн зориг (зүрх) –ийг хурцлав.Агшин зуур алан /хядан /сөнөөв.

7.    Үрж тэгшлэн хаданд сийлэв.Дайны гавьяаг ихэд алдаршуулав.

8.    Тавдугаар он. Жаран гал. Хэмээсэн байна .

Ийнхүү тайлбар нь: “Зарлигаар сийлсэн Зуу модны хөшөө чулууны бичгийн үг. Энх-Амгалангийн гучин тавдугаар он. Улаан хулгана. Зуны дунд сарын шинийн нэгнээ. Улаан луу өдөр. Дайчин улсын Хуанди Өөлдийн Галданг дайлаар одож их цэрэг Зуу модонд очиж байлдаад, хулгайн олныг хядаж алсан газрыг биеэр мин бичиг бичиж тэмдэглэсэн. Тэнгэрийн таалал өршөөж туслахын тул муу тэрслэгсэдийг эвдэн дарвай. Мэндүүрсэн хулгай уруу буруулж одоод цэрэгт яв цав учралдвай. Нэгэнтээ хэнгэрэг бэлдэн арилгаж Монголын газрыг ариун болговой. Хадны чулуунд сийлж чулуунд тэмдэглээд цэргийн гүнг ихэд алдаршуулбай” гэжээ.

 

Холбоотой мэдээ