Өнөөдөр Төв аймгийн ихэнх нутгаар бороотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн ихэнх нутгаар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.
Салхи секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Нийт нутгаар 18-23 градус дулаан байна.
Зуунмод орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр,18-20
градус дулаан байна.
Мөн сүүлийн
үед хөрсний гадарга дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр 1-10 хоног байгаа. Түүнчлэн Бүрэн, Алтанбулаг, Лүн, Баянцагаан сумдын нутгаар
3.0-10.5 мм, бусад сумдын нутгаар 14.1-56.4 мм тунадас орсон бөгөөд зарим
нутгаар олон жилийн дундажаас их хур тунадас орсон аж.