Зөрчилтэй аж ахуй нэгжүүдэд торгууль оногдуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг дахь цагдаагийн газраас "Цагийн хуваарь" хэсэгчилсэн арга хэмжээг Зуунмод сумын хэмжээнд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын цагийн хуваарь, камерын бичлэгт үзлэг шалгалт хийж, 53 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгсөн бол зөрчилтэй байсан гурван аж ахуйн нэгжид 340.000 төгрөгийн торгууль оногдуулжээ.
Иймээс албан мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлэхийг
аж ахуйн нэгжүүдэд тус Цагдаагийн газраас санууллаа.