Туул-Лүн ус судлалын харуул аюултай түвшингээ даван үерлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-12 17:15:16

Төв /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар  Лүн сумын Туул гол, Туул-Лүн ус судлалын харуул аюултай түвшиндээ хүрч үерлэж  байгаа  гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Харин Хэрлэн гол Мөнгөнморьт сумын Хэрлэн-Мөнгөнморьт харуул, Туул гол Алтанбулаг сумын Туул-Алтанбулаг ус судлалын харуулууд үерийн түвшинд хүрсэн байгаа аж.

Иймээс ойрын өдрүүдэд түр зуурын ус ихтэй бороо орох тул голын сав эрэг дагуу суурьшин нутагшиж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа иргэд, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулан үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг аймгийн ЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж байна. 

Холбоотой мэдээ