"Барселона", "Реал Мадрид" хоёр сүүлчийн тойрогт аваргын төлөө өрсөлдөнө

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-05-16 15:21:28

МАДРИД. /Prensa Latina/. Испанийн "Барселона" баг мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн аваргын цомыг 24 дэх удаагаа хүртэх тун магадлалтай байгаа бөгөөд үүний тулд "Лос Карменес" цэнгэлдэх хүрээлэнд "Гранада" багтай тоглохдоо заавал хожих ёстой болж байна.

"Барселона" багийн хувьд Аргентины Лионель Месси, Бразилын Неймар да Силва болон Уругвайн довтлогч Луис Суарез нараар хүчээ зузаатгажээ.

Одоогоор хамгийн олон гоол оруулсан тоглогчид олгодог "Пичичи"-ийн шагналыг авах тоглогчдын жагсаалтыг 37 гоолтойгоор  Суарез тэргүүлж эхлээд байна. Түүний араас нэхэж буй Португалын Кристиано Роналдо /33 гоол/ уг шагналыг авахын тулд аль болох олон гоол оруулах хэрэгтэй болж байна.

Телмо Зарра болон Хюго Санчес нарын нэг улиралд оруулсан гоолын дээд амжилтыг /38 гоол/ зөвхөн Кристиано Роналдо /48 гоол/ болон Лионель Месси /50 гоол/ нар эвдэж байжээ.

Х.Сарнай





 


 

Холбоотой мэдээ