Хуучны орон сууцуудын дээвэр засах ажил ирэх сараас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-10 18:09:38

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 3-р багт орших Барилгын 60 айлын дээвэр муудсанаас үүдэн бороо орох үед дусаал гоожиж байгаа талаар оршин суугчид нь гомдоллож байна. Уг нь бол улсын төсвөөс 830 сая төгрөг гаргаж Улаангом сумын нийтийн эзэмшлийн хуучирсан 10 орон сууцны барилгын дээврийг засахаар төсөвлөсөн байна. Эдгээр байрнуудын нэг нь Барилгын 60 айлын орон сууц аж.

“Энэ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер өнгөрөгч 6-р сарын 8-нд зарлагдаж, 7-р сарын 8-нд нээсэн. Гэвч гүйцэтгэгч шалгаруулаагүй тул дахин 7-р сарын 26-нд тендер зарлагдаж, энэ сарын 26-ны өдөр гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулахаар болсон. Иймд хуучирсан орон сууцуудын дээврийг засах ажил ирэх сараас эхлэх чиглэлтэй байгаа. Эдгээр нь 2020-2021 онуудад хийгдэх ажил учраас эхний ээлжид элэгдэлд их орсон, хуучирсан дээвэртэй байруудаас ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Батбаяр хэллээ.

Холбоотой мэдээ