“Шуурхай штаб”-тай 70350001 дугаараар холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-07 15:29:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх “Шуурхай штаб” Нутгийн удирдлагын ордонд байрлаж байсныг Онцгой байдлын газар руу шилжүүллээ.

Мөн “Шуурхай штаб”-ын  70357319 дугаар өөрчлөгдөж 70350001 дугаар болсон байна. “Шуурхай штаб” нь улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр үйл ажиллагаа, ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдтэй холбоотой санал, хүсэлт, ариутгал, халдваргүйтгэл болон коронавирусний нөхцөл байдал, халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж зэрэг мэдээллийг иргэдэд шуурхай өгч ажилладаг юм.

 

Холбоотой мэдээ