“Сайн дурын авилгагүй донорын эгнээг өргөжүүлэх нь” сэдэвт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 12:25:28

Xэнтий аймгийн Чингис хотноо  “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд “Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх нь” сэдэвт зүүн бүсийн сургалт боллоо.

Аймгийн НЭ-ийн цусны салбар банк нь сүүлийн 3 жилд ажлаараа улсын хэмжээнд эхний гурван байранд шалгарсан амжилттай ажиллаж байгаа бөгөөд энэхүү сургалтаар дамжуулан тус салбар төвийн үйл ажиллагааг сурталчлах, харилцан туршлага солилцох ач холбогдолтой байв.

Тус сургалтанд аймгуудын УЗН-ийн дунд шатны хороодын идэвхтэн сонгуультнууд ажилтнууд, сайн дурын донор элсүүлэх ажлыг өдөр тутам гүйцэтгэгч цусны салбар банкны тусгай мэргэжилтнүүд, донорууд хамрагдлаа.

Эрүүл мэнд спортын яамны цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр” “Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх талаар ОУ-ын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас баримталж буй бодлого, энэ чиглэлээр хийгдэж буй орчин үеийн сургалтын мэдлэг мэдээллийг эмч мэргэжилтнүүдэд олгох гол зорилготой. Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар Монгол Улсын төрөөс цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах чиглэл дээр анхаарч ажиллах, үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна” гэв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

 

Холбоотой мэдээ