“Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж” байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-05 10:24:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Төр хувийн хэвшлийн түншлэл"-ээр хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг хэлэлцлээ.  "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх 30 орчим  төслийн санал иржээ. Эдгээр төслийн эдийн засгийн үр өгөөж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс 6 төслийг хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм. Энд дараах төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тогтов. Тодруулбал:

  • “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах”,
  • “Улаанбаатар хүнсний агуулах”,
  • нийслэлийн хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж”, 
  • сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут”, 
  • “Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах”, 


Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ


Такси үйлчилгээг цогцоор хөгжүүлэх: Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх/нийтийн тээврийн үйлчилгээ төсөл. Үүнд:

  • Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний том оврын зорчигч тээврийн автобусны үйлчилгээ,
  • Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний дунд оврын зорчигч тээврийн автобусны үйлчилгээ,
  • Шинэ нисэх буудал орчмын тусгай такси зэрэг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /Ж.Билэгсайхан/-д даалгалаа.

Дээрх төслүүдийг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан байна. Харин нийслэлийн зүгээс  зарим төсөлд газрын асуудлыг шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг  бодлогоор дэмжин хамтарч  ажиллах юм. 


Холбоотой мэдээ