Амралт, сувилалын газруудад хяналт шалгалт хийгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-04 18:12:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар иргэдэд үйлчилж буй 14 амралт, таван сувилал, нэг хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж байна. Дээрх газруудад Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Стандарт хэмжилзүйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран Хонгор сумын хоёрдугаар баг, Зулзагын голын 13 амралт, гурван сувилал, нэг хүүхдийн зуслангийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хоёр удаа зохион байгуулжээ. 

Дээрх газруудад цаг үеийн байдал, ой хээрийн түймэр, коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй ажлыг нь  шалгах зорилгоор хийгдсэн аж.

Хяналт шалгалтын ажлын явцад амралт, сувиллын газруудын үйл ажиллагаанд холбогдох хуулиуд болон дүрэм, журам, стандартуудыг мөрдөж ажиллах талаар заавар зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандан ойрын хугацаанд  арилгуулахыг үүрэг болгожээ.

Мөн Зулзагын голын амралтын бүс орчимд үүсээд байгаа хог хаягдлыг арилгах бүх нийтийн цэвэрлэгээг ойрын хугацаанд амралт, сувиллын газруудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ