Аймгийн сонгуулийн хороо 9 хүнийг бүрэлдэхүүнтэй байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-06 15:31:56

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 07 дугаар 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ


Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, нарийн бичгийн даргаар аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Ариунбаяр, гишүүдээр аймгийн ЗДТГ-ын дарга, зарим хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд ажиллах болсон байна.


Аймгийн сонгуулийн хорооны дарга Ч.Жавзанпагма хэлэхдээ “Аймгийн сонгуулийн хороо ирэх долоо хоногт хуралдаж сумдын сонгуулийн хороог байгуулна” гэв.


Түүнчлэн аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдээс сонгуулийн хорооны дарга болон гишүүд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, заавар журам, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ