Үлэг харцага

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-02 19:19:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн төв музейд хадгалагдаж буй нэн ховор, ховор, танин мэдэхүйн үзмэрүүдийг сар бүр хүргэж байгаа билээ. Энэ удаад Үлэг харцагыг танилцуулж байна.

Монгол оронд өдрийн махчин шувуудаас шонхортон хэмээх багийн явлагийнхан, харцгайнхан, шонхорынхон гэсэн гурван овогт багтах 16 төрлийн 42 зүйлийн шувуу байдаг. Үлэг харцага нь харцгайнхан овгийн махчин шувуу бөгөөд Ази, Канадад сэрүүн нөхцөлд амьдардаг ховордсон шувуу аж.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олдсон.

Латин нэр нь Accipiter gentilis Монгол нэр нь Үлэг харцага гэж нэрлэдэг. Ойт хээрийн бүсийн холимог ойд өндөглөн зусдаг шувуу бөгөөд Үлэг харцага нь ховордсон шувуудын нэг ажээ.

 

Холбоотой мэдээ