Завханд Политехникийн сургуулийн сурагчдын мэргэжлийн уралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:15:02

 

 

"Монгол ур чадвар-2016” улсын уралдааны үеэр багш нарын дунд “Үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ материал, техник технологийг сургалтанд нэвтрүүлж байгаа арга зам, туршлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүд, Монголын барилгачдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал ажилтнууд, Завхан аймгийн барилгын компаний захирлууд оролцлоо. Уралдаан, хэлэлцүүлгийн нээлтэд  Хөдөлмөрийн яамны Техникийн боловсролын стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр, инноваци суурь судалгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Отгонмягмар, МБНХолбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Г.Шоовдор, аймгийн ЗДТГ-ын НХХ-ын дарга Гүрсэд, аймгийн БХолбооны тэргүүн Монгол Улсын гавьяат барилгачин зөвлөх инженер Н.Гунаажав болон барилгын компаниудын захирал инженер, оролцогч сургуулиудын захирлууд, Политехник коллежийн багш ажиллагсад, суралцагчид ЕБС-ийн суралцагчид зэрэг 400-аад хүн оролцлоо.  

Монгол Улсаа төлөөлөн оролцох шилдэг өрөгч шалгарна

 

Завхан аймагт “Барилгын өрөг”-ийн улсын уралдаан боллоо.

“Монгол ур чадвар-2016” улсын уралдааныг 10 мэргэжлээр зохион байгуулж байгаа ба “Барилгын өрөг”-ийн улсын уралдааныг Завхан аймагт Алтан гадаст одонт Политехник коллеж амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаанд Улаанбаатар, Завхан, Дархан, Баянхонгор, Баян-өлгий, Говь-алтай, Ховд, Увс, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь, зэрэг 21 аймгийн МБСБ-ын 24 суралцагч оролцож, ур чадвараа сорилоо. Уралдааны шүүгчээр AZDS ХХК захирал, мэргэжсэн инженер Г.Даваасүрэн, МБНХолбооны менежер, барилгын инженер Г.Бадамрагчаа, “Цагаан сээр” ХХК захирал, зөвлөх инженер Л.Пүрэвсүрэн, “ Ариг констракшн” ХХК инженер Ц.Алтанцэцэг, “Бэр сүм” ХХК барилгын инженер Х.Болдбаатар нар ажиллалаа. Уралдаан таван цаг үргэлжилж, шүүгчдийн үнэлгээгээр 1-р түвшинд Дорнод аймгийн МСҮТ-ийн суралцагч Хүрэлбаатар овогтой Мөнхжаргал, Завхан аймгийн ПТК-ийн суралцагч Баясгалан овогтой Бат-Эрдэнэ, 2-р түвшинд Улаанбаатар хотын БПК-ийн суралцагч Цэцэгбадам овогтой Мягмарсүрэн, Дархан хотын МСҮТ-ийн суралцагч Дамдинжав овогтой Мягмарнаран, 3-р түвшинд Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн суралцагч Бат-Алдар овогтой Энхтүвшин, Ховд аймгийн Хөгжил ПТК-ийн суралцагч Цэцэгсүрэн овогтой Жадам-Эрдэнэ нар шалгарлаа. Уралдааны үр дүнд зургаан суралцагч шалгарч, дахин өрсөлдсөнөөр 2017 онд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотноо болох дэлхийн ур чадварын 44 дэх мэргэжлийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох нэр хүндтэй нэг оролцогч тодрох юм.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ