Нийслэлийн зуслангийн бүсийг камержуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-30 18:24:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн суурьшлын бусэд сүүлийн 10 жилд 3200 камер байрлуулжээ. Энэ хугацаанд улс, нийслэл, дүүргүүдийн хөрөнгө оруулалтаар камержуулсан байна. 

Суурилуулсан камеруудыг шалгаж шаардлагатай засвар үйлчилгээг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Ажлыг зохицуулах зөвлөлөөс хийж байна.Мөн зуслангийн бүс болон гэмт хэрэг ихээр гарч болзошгүй байршлуудыг нэмж камержуулж байна. 2020-2023 онд суурьшлын бүсийн камерыг 6000 болгоно. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил 30-35 хувиар буурах боломжтой аж.


Холбоотой мэдээ