Хөдөөгийн сумын төрийн албан хаагчид иж бүрэн компьютертэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-27 22:32:22

Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын ЗДТГ-т компьютер, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, улсын төсвийн 71 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 нэр төрлийн тавилга эд хогшил, компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Повер дистрибюшн” ХХК гүйцэтгэн ийнхүү хүлээлгэн өгсөн байна.

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилт тусгагджээ. Зорилтын хүрээнд сумдын төрийн албан хаагч нарыг шат дараатайгаар компьютер, тоног төхөөрөмжөөр хангасаар байгаа аж.

Одоогоор гурван сумын төрийн албан хаагчид сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжтэй болоод буй тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.   

Холбоотой мэдээ