“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-27 22:42:10

Увс /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын Увс аймаг дахь салбар энэ сарын 24-ний өдөр байгуулагдаж, тэргүүнээр нь аймгийн Засаг дарга Д.Батсайхан ажиллахаар боллоо.

Цэрэг, эх оронч, үндэсний үзэл бахархлыг хөхүүлэн дэмжих, ард түмнээ соён гэгээрүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлст төр, иргэний нийгмийн байгууллагууд, цэргийн үүрэгтнүүд, иргэдийг нэгтгэх зорилгоор “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. Тус холбоо нь Монгол Улсын бүх аймагт салбар холбоогоо байгуулах аж.

Увс аймагт салбар холбоо байгуулах үйл ажиллагаанд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, ажлын албаны бүрэлдэхүүн болон аймгийн удирдлагууд, Увс аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлага, бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч нар оролцлоо. Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаа, хилийн цэргийн алба хаагч нарт шагнал гардуулсан юм.

 

Холбоотой мэдээ