“Хонины найр” нэртэй арга хэмжээ энэ сарын 25-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв
/МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал хоёрдугаар
багийн Баянсонгинот малчдын бүлэг зургаа дахь
жилдээ аймгийн ЗДТГ, Хустай
Байгалийн Цогцолборт газартай хамтран "Хонины найр" нэртэй арга
хэмжээг энэ сарын 25-ны өдөр
зохион байгуулна.
Энэ арга хэмжээ нь уламжлалт аргаар эсгий хийх, таван төрлийн
цайны амталгаа, тогоо нэрэх, дээс нийтгэх, тэмээний ноосоор утас ээрэх. Нэхий
элдэх, хонь холбох, сайн эр хонь танилцуулах, шалгаруулах, хөгжөөнт тоглоом тоглуулах зэрэг монгол
аж ахуй ёс заншлыг дэлгэн сурталчлах зорилготой аж . Хонины найр арга хэмжээний тасалбарын үнэ 20 мянган төгрөг юм.
Ташрамд, Баянсонгинот малчны
бүлгийн нэг айл өрх жилд дунджаар 300-400 жуулчин хүлээн
авдаг бөгөөд 13 сумын 102 айл өрх нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал
үйл ажиллагааг эрхэлж байгаа юм.