Авто тээврийн шалган нэвтрүүлэх 6 пост нэмэлтээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-20 10:51:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба болон Онцгой байдлын газар хамтран нийслэлийг тойрсон авто тээврийн шалган нэвтрүүлэх үндсэн товчооноос гадна нэмэлтээр 6 цэгт 24 цагийн шалгалтын пост ажиллуулж байна.

Нэмэлт пост Багахангай дүүргийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүрэг Хонхор, Хан-Уул дүүрэг Кувейтийн уулзвар, Сонгино-Хайрхан дүүрэг Эмээлтийн буюу Шар хөтөлд байрлаж байгаа юм.


Нийслэлийн онцгой комиссын даргын энэ сарын 17-ны 17 дугаар тушаалын дагуу баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос  орон нутгийн чиглэлд гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буцаад нийслэл хотруу чиглэх хандлагатай байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийж байна.

Баяр наадмын өдрүүдэд 230 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутаг руу гарчээ.

Холбоотой мэдээ