Дундговийн наадмын эргэн тойронд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814 жил,
Ардын хувьсгалын 99 жилийн ой, Дундговь аймаг байгуулагдсаны 79, Сайнцагаан
сумын 96 жил, Мандалговь хотын 55 жилийн ойн баяр наадам бүжиг наадам, дуу
хуур, үзвэр, үйлчилгээ, зургаан насны морьдын уралдаан, бөхийн барилдаан, сур
харваа, шагайн харваа, шагнал урамшууллаар дүүрэн өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Дундговь аймаг энэ жил бороо хур багатай, зуншлага тааруу байгаа тул урьд урьдны наадмуудыг бодвол шингэхэн наадам болсон.
Аймгийн баяр наадмаар 128 бөх барилдлаа
Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглож, Адаацаг сумын бөх Т.Мягмаржав аймгийн Начин цол хүртэж, шөвгийн дөрөвт аймгийн Арслан А.Саруулсайхан, залуу бөх Т.Мягмаржав, Д.Энхболд, Ш.Ганбаяр нар шалгаран үлдэж, Эрдэнэдалай сумын харьяат, залуу бөх Д.Энхболд түрүүлж, аймгийн Арслан цол, тус сумын уугуул залуу бөх Ш.Ганбаяр үзүүрлэж, аймгийн Заан цол хүртлээ.
Зургаан насны морьд давхиж, наадамчин олноо цэнгүүллээ
Баяр наадмын “Азарганы уралдаан”-д Дэрэн сумын Ш.Өлзийн хонгор
буурал азарга түрүүлж, Сайнцагаан сумын Ж.Мөнхчулууны хээр азарга аман
хүзүүдэж, Луус сумын Г.Мягмарсайханы халиун азарга, Сайнцагаан сумын
Э.Чагнаадоржийн хүрэн азарга, Өлзийт сумын Д.Ууганбаярын эээрд халзан азарга
айргийн тавд хурдалжээ.
Соёлон морины уралдаанд Сайнцагаан сумын Ж.Мөнхчулууны хонгор
түрүү магнайд хурдалж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Х.Түмэнбаярын хул
айрагдаж, Хулд сумын Ө.Дэмчигдонровын хонгор, тус сумын уяач М.Эрдэнэсүхийн хул,
Сайнцагаан сумын харьяат Л.Цогтын хүрэн айргийн тавд давхилаа.
Их насны морьдын уралдаанд Дэрэн сумын уяач С.Одгэрэлийн
хонгор түрүүлж, Хулд сумын Д.Эрдэнэсүхийн зээрд айрагдаж, Адаацаг сумын
Д.Гантулгын сартай зээрд, Өлзийт сумын Б.Гасрандоржийн хар, Хулд сумын
Б.Эрдэнэтогтохын халиун айрагдаж, торгон жолоо өргүүлсэн юм.
Хязаалан насны морьдын уралдаанд Өмнөговь аймгийн
Цогтцэций сумын М.Адьяабаатарын буурал түрүү магнайд хурдалж, Дэрэн сумын
С.Одгэрэлийн хонгор айрагдаж, Булган аймгийн Рашаант сумын Н.Тулгын хээр, Дэлгэрцогт
сумын Н.Мөнхбаярын зээрд, Хулд сумын Ж.Пүрэвдоржийн хонгор халзан айргийн тавд
иржээ.
Шүдлэн насны морьдын уралдаанд Хулд сумын Н.Баянмөнхийн
хул түрүү магнайд хурдалсан бол Дорноговь аймгийн Айраг сумын Л.Очирын хүрэн
айрагдаж,Гурвансайхан сумын О.Бат-Эрдэнийн хүрэн гурвалж, Луус сумын
Б.Гантогтохын хул, Ховд аймгийн Буянт сумын Б.Лхагвасүрэнгийн зээрд халзан
айргийн тавд хурдалжээ.
Дааганы уралдаанд Луус сумын Д.Сэрчиндоогийн хээр
түрүүлж, Өмнөговь аймгийн Цогтцөций сумын М.Адъяабаатарын хул айрагдаж, Луус
сумын А.Анандын хүрэн, Хулд сумын Ц.Мөнхбаярын зээрд халзан, Дэрэн сумын
С.Одгэрэлийн хонгор айргийн тавд давхисан ба Хулд сумын уяач Г.Цэрэнбатын бор
халзан даага “Баян ходоод” болж, наадамчин түмнээ баясгажээ.
Баяр наадамд 18 харваач нум сум харваж цэц мэргэнээ
сорьлоо
Эрийн гурван наадмын “Сур харваа”-нд нийт 18 харваач цэц
мэргэнээ сорьж, эмэгтэй харваачдаас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат “Хилчин
спорт хороо”-ны харваач, спортын мастер Б.Чанцалмаа 29 оноогоор түрүүлж, Сайнцагаан
сумын харьяат, сумын эрүүл мэндийн төв, "Онч мэргэн" багийн харваач
Б.Нанжид 16 оноогоор удаалжээ.
Харин эрэгтэй харваачдаас Дундговь аймгийн Тагнуулын
хэлтсийн харваач, Улсын нэгдүгээр зэрэгтэй, аймгийн гоц харваач Б.Эрдэнэцогт 28 оноогоор түрүүлж, Дундговь
аймгийн ЦТСТӨХК-ний залуу харваач У.Сүхчулуун 26 оноо авч удаалсан байна.
Шагайн харваа гурван төрлөөр явагдсан
Баяр наадмаар болсон бас нэгэн өвөрмөц тэмцээн бол Шагайн
харваа. Тус тэмцээн “Чавхны төрөл”, “Багийн төрөл”, “Хувийн цуваа харваа”
төрлүүдээр болж, “Чавхны төрөл”-ийн тэргүүн байрт Дэрэн сумын харваач Л.Чойдорж, дэд байрт Монгол Улсын хошой мэргэн харваач Г.Тулга
нар шалгарч, Монгол Улсын хошой мэргэн харваач Б.Андерей удаалжээ.
Харин Шагайн харвааны “Багийн төрөл”-д Ё.Дашням ахлагчтай Өндөршил сумын баг түрүүлж, Н.Шижирболд ахлагчтай Сайхан-Овоо сумын баг удаалж, У.Өнөрбаяр ахлагчтай Сайнцагаан сумын баг гуравдугаар
байр эзэлсэн байна.
“Хувийн цуваа харваа”-ны төрөлд Эрдэнэдалай сумын залуу харваач Д.Анхбаяр түрүүлж, Аймгийн гоц мэргэн харваач Л.Чинзориг, Өндөршил сумын залуу харваач Х.Уугандорж нар удаах байруудад шалгарчээ.
Баяр наадмаар 64 хүн шагнууллаа
Жил бүр баяр нэаадмын үеэр баярын хурал хийж, концерт
тоглож, шилдгүүдээ шалгаруулдаг хэдий ч энэ жил улс орон даяар өндөржүүлсэн бэлэн
байдал зарласантай холбогдуулан баярын хурал, концерт болоогүй. Гэхдээ наадмйн
нээлтийн үеэр амжилт гаргасан иргэд, төрийн албан хаагчдад шагнал гардуулсан
юм.
Монгол Улсын "Атарчдын алдар" медалиар 10, салбарын
“Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 6 иргэн, Салбарын яамны жуух бичиг, Аймгийн
хүндэт тэмдэг, аймаг, сумын Засаг даргын Жуух бичиг, “Монгол цагдаа” медалиар 21
иргэн, алба хаагч шагнуулсан.
Мөн энэ үеэр Сайнцагаан
сумын алдарт уяач тав, Мянгат малчин гурав шинээр төрж, цол, тэмдгээ гардан
авчээ.
Сайнцагаан сумын ЭМТ түргэн тусламжийн машин гардууллаа
Сайнцагаан сумын 96 жил, Мандалговь хотын 55 жилийн ойн баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, “Сүхбаатарын Батболд” сангаас аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын Өрхийн эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хандивлаж, тус сангийн төлөөлөгчид наадмын нээлтийн үеэр гардуулан өгчээ.
Хэрэг, зөрчилгүй наадлаа
Ардын хувьсгалын 99 жил, Дундговь аймаг байгуулагдсаны
79, Сайнцагаан сум байгуулагдсаны 96, Мандалговь хот байгуулагдсаны 55 жилийн
ойн баяр наадмыг зохион байгуулах үеийн хамгаалалтанд нийт 33 офицер, 33
цагдаа, олон нийтийн гурван цагдаа, зургаан сонсогч ажиллажээ. Баяр наадмын
өдрүүдэд хэрэг зөрчил гараагүй аж.
Аймгийн Цагдаагийн газраас цагдаагийн алба хаагчийн хууль
ёсны шаардлагыг биeлүүлж, гэмт хэрэг, зөрчилгүй наадсан иргэд, наадамчин
олондоо талархал илэрхийлсэн байна.
















