УБТЗ-ын эмч нар 7-9 мянган хүнд тандалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-07-16 14:51:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэг, асуумж судалгааг болон халдваргүйжүүлэлт ариутгалыг тогтмол хийж байна. 

Өнөөдрийн байдлаар орон нутгийн гал тэрэгний 17 чиглэлд УБТЗ-ын эмнэлгийн 12 эмч, мэргэжилтэн ажиллаж дунджаар 7-9 мянга гаруй хүнд "COVID-19" цар тахлын халдварыг илрүүлэх тандалт судалгааг тогтмол хийж байна. Өнгөрсөн хугацаанд коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүй байна.  

Нэг галт тэргэнд дунджаар 2400 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж халууныг нь хэмжиж 24 цаг хянаж ажиллаж байна.

УБТЗ-ын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлэгч нар өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн "Хайртай бүхнээ хамгаалж амны хаалтаа зүүцгээе" аяныг өрнүүлж нийт зорчигч, үйлчлүүлэгч нарыг тус аянд нэгдэхийг уриалан ажиллаж байна. 




Холбоотой мэдээ