Увс аймгаас гарах хөдөлгөөнийг түр хаав

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-14 21:35:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаангом-Хандгайтын чиглэлийн замын Шургадгын сайрын болон Бага Түргэний төмөр бетон гүүрд усанд автан тулгуурын бэхэлгээ болон замын далан эвдрээд байна. Мөн гүүрнүүдийн хавтан унасан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Шургадгын сайрын төмөр бетон гүүр нь Улаангом-Хандгайтын замын 19 дэх км-т, Бага Түргэний гүүр нь мөн замын 32 дахь км-т байрладаг юм.

Увс аймагт орсон хүчтэй аадар борооны улмаас ийнхүү гүүрнүүд усанд автаж эвдрээд байгаа тул зорчигч иргэд, жолооч нарыг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулжээ. Мөн Гашууны голын гүүрээр зорчих боломжгүй байгааг анхааруулав. Увс аймгийн Тээврийн цагдаа, онцгой байдал болон зам хариуцагч "Увс-АЗЗА" ТӨХК-ийн албан хаагчид газар дээр нь ажиллаж байна.
Холбоотой мэдээ