Сүхбаатараас анхны Улсын мэргэн цолтон төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-07-14 17:54:06

Сүхбаатар \МОНЦАМЭ\. Баруун-Урт сумын харъяат аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан Ардын хувьсгалын 99 жил үндэсний их баяр наадмын үндэсний сур харвааны эмэгтэй төрөлд түрүүлж "Монгол Улсын мэргэн" цол хүртлээ. Түүний хувьд Сүхбаатар аймгаас тодорч буй анхны эмэгтэй Улсын мэргэн болж буй юм.

Тэрээр 2009 оноос үндэсний сур харваагаар хичээллэж эхэлжээ. 2012 онд аймгийн мэргэн, 2014 онд спортын мастер цолны болзлыг хангаж байжээ. Сүүлийн жилүүдэд тогтмол улсын баяр наадамд оролцож сур харваж байгаа бөгөөд энэ удаад нийт 40 сум тавьснаас 36 онож түрүүлсэн байна.  

Л.Одсайхан нь өдгөө Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг юм.

Ардын хувьсгалын анхны наадамд их жанжин Д.Сүхбаатар оролцон сур харваанд түрүүлж байсан түүхтэй аж. 


Холбоотой мэдээ