Үндэсний их баяр наадмыг угтаж бүх нийтээр их цэвэрлэгээ хийлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-09 17:40:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/178 тоот захирамжийн хүрээнд аймаг даяар "Хоггүй цэвэрхэн-Сэлэнгэ" аян өрнөж байна. 

Энэхүү аяны хүрээнд Сүхбаатар сумын ЗДТГ-аас Үндэсний их баяр наадмыг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү ажилд Сүхбаатар сумын найман багийн иргэд, аж ахуйн нэгж, айл өрхүүд идэвхтэй оролцлоо. Тэд өөрсдийн амьдарч буй хашаа, ажиллаж буй байгууллагынхаа эргэн тойрон газар, талбайг цэвэрлэж ариутгалаа.  

Холбоотой мэдээ