Говь-Алтай аймаг байгуулсны 80 жилийн ойг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-03 18:17:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаас шалтгаалан Говь-Алтай аймаг байгуулсны түүхт 80 жилийн ойг тэмдэглэх хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилсныг тус аймгийн баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээллээ.


Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны тогтоол, “Ковид-19" цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх түр журам”-ын дагуу Тулгар төрийн 2229, ИХ Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 11,12-нд болно. Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх барилдахаар бүртгүүлээд байгаа бол хурдан морины уралдаанд морьдоо сойх уяачдыг бүртгэхдээ унаач хүүхдээ заавал дагуулж ирэхийг анхаарууллаа.


Холбоотой мэдээ