"Монгол савхи", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-02 17:59:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийг биржид өнөөдөр, 7 дугаар сарын 2-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн  30.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 352.079 ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Монгол савхи" (UYN+14.89%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+13.07%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" (BNG-6.54%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL-2.40%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг 100.800 төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 1.19 хувиар өсөж, 16545.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,515,285,490,285.89 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ