Бугат суманд газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-30 22:11:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Бугат суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв.


Тодруулбал, зургаадугаар сарын 30-ны өдөр 08:20:21 цагт тус аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 126 км-ийн зайд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 2020 он гарсаар Говь-Алтай  аймгийн Эрдэнэ, Жаргалан, Бигэр, Тонхил суманд 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт удаа дараа бүртгэгдсэн юм. 


Холбоотой мэдээ