Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-30 09:22:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно.


Тухайлбал зургаадугаар сарын 30 долоодугаар сарын 1, 2, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орно. Харин салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, дуу цахилгаантай аадар бороо орж шуурга ширүүсэх тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Түүнчлэн агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй байна.


Холбоотой мэдээ