“The Hu” хамтлагийн хандивын онлайн тоглолт маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-06-27 14:13:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолт маргааш буюу энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно.

Дээрх тоглолтыг уг нь энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч улс төрийн тодорхойгүй шалтгаанаар түр цуцласан юм.

Тоглолтыг ерөнхий зохион байгуулагч “Хүрээ энтертайнмент” ХХК  МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх аж. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпорац, ХААН банк ажиллаж байна.

“The Hu” хамтлаг монголчуудын уламжлалт урлаг хөөмий, хархираа төрлийг морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмөөр тоглодог юм. Тус тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.


Холбоотой мэдээ