АНУ-ын муж улсуудын 60 хувьд халдварын тохиолдлын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-26 12:11:57

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын муж улсуудын 60 хувьд буюу 30 муж улсад өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоог өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад нэмэгджээ.


Тэдгээр муж улсын 13-т халдварын тохиолдлын тоо 50 болон түүнээс дээш хувиар өсжээ. Харин халдварын тохиолдлын тоо нэмэгдээгүй муж улсуудын 11-т шинэ тохиолдлын тоо буурч, есд нь уг үзүүлэлт тогтвортой байсан байна. 


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 2.4 сая гаруй хүн халдвар авч, 120 мянга гаруй хүн халдвараар нас баржээ. 

Холбоотой мэдээ