Ялалтын баярт оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-26 10:54:56
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.


Баярын парадад Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагчийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны ИЛ-76 цэргийн онгоцоор хүргэн ирэв. Алба хаагчдыг Багабаян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлана.

Холбоотой мэдээ