“Хуванцар хог хаягдал” үзэсгэлэн Женевт гарна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-06-22 17:32:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Базелийн конвенцын ажлын хэсгээс “Хуванцар хог хаягдал” сэдэвт гэрэл зургийн олон улсын уралдааныг зарлажээ. 

Уралдаан нь хувцанцар хог хаягдлын талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилготой, эко санаачилга гаргаж буйг зохион байгуулагчид мэдэгдэж байна. Уралдааныг энэ оны 9 дүгээр сарын 30 хүртэл зарлаж энэ хооронд бүтээлийг хүлээн авах аж. 

Оролцогчдыг насанд хүрэгчдийн, хүүхдийн, мэргэжлийн гэсэн 3 ангиллаар тус бүр нэг ялагч шалгаруулах аж. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ирэх онд болох Базель, Роттердам, Стокхолмын олон улсын чуулга уулзалтын үеэр олон нийтэд дэлгэж, Женев хотод үзэсгэлэн гаргах юм. 


Холбоотой мэдээ