Сонгогчийн нэрсийн жагсаалтад 87628 иргэн бүртгэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-22 17:12:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт санал өгөх 87628 иргэн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ. 

Энэ жил коронавирусний халдварын улмаас санал хураалтын үед баримтлах журам гарсан. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн сонгуулийн хэсгийн хороодод Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд ажиллаж өмнөх сонгуулиудаас илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэнэ. Сонгуулийн өдөр санал өгөхөөр ирж буй сонгогчийн биеийн халууныг хэмжинэ. Мөн сонгогч бүр хоорондоо 1,5 метрээс доошгүй зайтай зогсож, амны хаалт зүүн, гараа ариутгаж, иргэний бүртгэлийн ажилтанд хурууны хээгээ шалгуулахдаа амны хаалтаа түр авна. Хурууны хээгээ уншуулсны дараа нэг удаагийн бээлий өмсөж, бүртгэлийн хуудсаа авч санал хураалтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

 

Холбоотой мэдээ