Улсын математикийн олимпиадаас Хөвсгөлийн сурагч анх удаа алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 08:44:40

Архангай аймагт болсон Доктор В.Адъяасүрэнгийн нэрэмжит улсын математикийн 52-р олимпиадад Доржзовд багшаар ахлуулсан Хөвсгөл аймгийн баг амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарчээ.

Энэ үеэр Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Х.Санжаахүү математикийн улсын олимпиадын сурагчдын ангилалаар Хөвсгөл аймгийн анхны алтан медалийг авч түүхэн амжилтыг үзүүлсэн бол 11-р ангийн сурагч Чинзориг хүрэл медаль, багш Доржзовд хүрэл медаль тус тус хүртжээ. Энэ удаагийн олимпиадад 170 сурагч, 67 багш оролцсон бол Улаанбаатар хотын баг тэргүүн байрт, Хөвсгөлчүүд дэд байрт шалгарчээ.

Улсын математикийн 53-р олимпиад ирэх онд Булган аймагт зохион байгуулагдахаар болжээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ