Санал авах байруудад халдваргүйтгэл хийх талаар цахим хурал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-20 09:13:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЭМГ-аас сонгуулийн санал авах байруудад ариутгал, халдваргүйтгэл хийх талаар сумдын эрүүл мэндийн ажилтнуудтай цахим хурал хийлээ.


Дэлхийд нийтэд тархаад байгаа Ковид-19 цар тахлын үеэр УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан СЕХ-ноос хэсгийн хороодод санал авах өдөр урьдчилан ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх заавар зөвлөмжийг ирүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн ЭМГ-ын дарга Ц.Туяа холбогдох албаны хүмүүстэй хамтран сумдын эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдон сонгуулийн үеэр ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. 

Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал авах байруудад сонгогчид орохдоо амны хаалттай, халуунаа хэмжүүлж орох юм. Мөн сонгогчдын хуруу, гар хүрдэг, санал тоолох төхөөрөмжүүдийг тухай бүрт нь ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах, санал авах байруудад тогтмол агаар сэлгэлт хийх зэргээр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа хэмээн тус аймгийн ЭМГ-ын дарга Ц.Туяа танилцууллаа.


Холбоотой мэдээ