"Экологийн боловсролын төв"-ийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-19 14:35:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн", Hybrid hоuse LLC хамтран Баянхонгор аймгийн Эрдэнэмандал хайрханы өвөрт нарны энергиэр халдаг байгальд ээлтэй эко хаус барьж, "Экологийн боловсролын төв"-өө нээлээ.

Өвөлдөө нүүрс түлэхгүй, дулааны зардал гаргахгүй, цэвэр агаартай орчинд амьдрах боломжыг ийнхүү бүрдүүлж байна.

Баянхонгор аймгийн төвд ойролцоогоор 30 мянган хүн ам төвлөрөн суурьшдаг. Гэр хорооллын 6800 яндан, 14 уурын зуух, 350 нам даралтын тогоо утаа гаргадаг бөгөөд агаарын бохирдлын хэмжээгээр Улаанбаатар хотоос дутуугүй байдаг. Зөвхөн хүхэрлэгийн хэмжээгээр хүлцэн байх хэмжээнээс 3 дахин их, тоосонцрын хэмжээ Улаанбаатараас их, Түйн голыг дагаад 70-80 км-т тоосжилт, агаарын болон хөрсний бохирдол үүсгэж байна.

Тус эко хаусанд "Экологийн боловсролын" төв ажиллан, иргэдэд экологийн утаагүй орон сууцны төслийг танилцуулж байгаа бөгөөд илүү мэдээлэл авахыг хүссэн, сонирхсон иргэдэд нээлттэй юм байна.

Холбоотой мэдээ