Говь, талын нутгаар өдөртөө 35-40 хэм хүрч хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-06-17 18:01:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргааш уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө говь, талын нутгаар хална гэж Цаг уур, орчны хүрээлэнгийн газраас мэдээлэв.


2020 оны 6 дугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, 22-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 

Холбоотой мэдээ