Хөвсгөлд 13000 орчим иргэн сонгуульд ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-20 19:49:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл  аймгийн хэмжээнд 13000 орчим иргэн сонгуульд ажиллаж байна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.  

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн менежер, шадар туслах, ухуулагч нарын эрхийг аймгийн Сонгуулийн хорооноос албан ёсоор өгсөн байна. Нам, эвсэл, бие даагч нарт нийт 21 менежер, 756 шадар туслах, 9000 орчим ухуулагч, нийтдээ 13 мянга орчим иргэн ажиллаж байна. Сонгуулийн өдөр нэр дэвшигчийн ажиглагчаар 7224 орчим иргэн ажиллах ба сурталчилгаанд 10000 орчим тээврийн хэрэгсэл оролцож байна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ