"Цэмцгэр Бүрэн" аян амжилттай хэрэгжлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-06-17 16:28:28

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Бүрэн сумын ЗДТГ, Залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл, Багуудын залуучуудын зөвлөл хамтран "Цэмцгэр Бүрэн" аяныг зохион байгууллаа.

Тус аяны гол зорилго нь сумын өнгө төрхийг сайжруулах, хүрээлэн байгаа орчноо цэвэр цэмцгэр байлгах, залуучуудын идэвх санаачилгыг өрнүүлэх, хүүхэд багачууд, иргэдэд зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд нийт 68 залуус нэгдэж хүүхдийн тоглоомын талбайн хог хаягдал, сумын төвлөрсөн хогийн цэгийн гадна, дотор хог хаягдлыг цэвэрлэжээ.

Мөн энэ өдөр хүүхдийн тоглоомын талбайн нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан талаар сумын ОНИМТ-ийн ажилтан мэдээллээ.

Холбоотой мэдээ