Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-06-15 07:39:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална.

2020 оны 6 дугаар сарын 15-ны 8-20 цаг хүртэлх: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 31-36 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 29-31 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ