НҮБ, ДЭМБ-аас коронавирусний оношлуур, амьсгалын аппарат хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-06-13 21:31:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас коронавирусний эрсдэлээс сэргийлэхэд Монгол Улсад туслах зорилгоор 428 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж олголоо.



Үүнд амьсгалын аппарат, эмнэлгийн зориулалттай амны хаалт, лабораторийн оношлуур болон бусад тоног төхөөрөмжийг хүлээж авлаа. Тусламжийг НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сергей Диордица нар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд өнөөдөр гардуулсан юм.  


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Коронавируст цар тахал дэлхийн 7 сая 700 мянга гаруй хүнд халдварласан энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажиллаж байгаад талархаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ