Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-06-13 09:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

2020 оны 6 дугаар сарын 13-ны 8-20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ