Халдварт өвчний дэгдэлтийн үед ажиллах 600 сайн дурын идэвхтэнг бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-11 17:31:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран халдварт өвчний дэгдэлтийн үед ажиллах чадавх бүхий 600 сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт эхэллээ.


Сургалтад 21 аймаг, 9 дүүргээс 15 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын идэвхтний багийг хамруулж, халдварт өвчний дэгдэлтийн үед тандалт, судалгаа хийх, ард иргэдэд халдварын эрсдэлийг бууруулах, өөрийгөө хамгаалах тухай зөв мэдээ, мэдээлэл хүргэх, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр бэлтгэж байна.

Эдгээр сайн дурын идэвхтэн цаашид орон нутагтаа эрүүл ахуйн зөв хэвшлийг сурталчлах чиглэлээр эрүүл мэндийн салбарт туслах юм.


Холбоотой мэдээ