Завьт эргүүл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-10 10:24:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гол усны осол, үерийн аюулд иргэд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НОБГ-ын харьяа Аврах 105 дугаар анги, цагдаагийн байгууллагатай хамтран "Завьт эргүүл"-ийг өнөөдрөөс эхлэн ажиллуулсан тухай ОБЕГ мэдээлэв.


“Завьт эргүүл”-ээр алба хаагчид 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-ныг хүртэл Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана.


"Завьт эргүүл"-ийг Туул голд 2010 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ