Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-09 11:57:03

Төв /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын өгсөн чиглэлийн дагуу Төв аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчдөд суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг аймгийн БСУГ-аас олголоо.

Энэ хичээлийн жилд танхимын болон дүйцсэн хөтөлбөрөөр нийт 1225 сурагч суурь боловсролын гэрчилгээ авахаас 1188 сурагч, 887 сурагч бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах байснаас 870 сурагч гэрчилгээ авсан гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ