“Бид элэг нэгтэн” уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-24 18:43:01

"Doz Plus" энтэйртаймэнтийн шинэ уран бүтээл “Элэг нэгтэн” уран сайхны киноны нээлт ирэх сарын 2-нд болно. Тус киноны группын зүгээс “Бид элэг нэгтэн”  уралдаан зарлалаа.

Тодруулбал, Хэн нэгэн таньд чин сэтгэлээсээ тусалж байсан, өөр хэн нэгний тусыг та харж байсан бол тэр сэтгэл хөдлөм мөчүүдээ зураг, текст, видео болгон Элэг Нэгтэн МУСК фэйсбүүк хуудас руу илгээнэ. Ингэхдээ тус хуудаст  лайк дарж, тус постыг Public тохиргоотой шэйр хийсэн байх ёстой.

Шалгаруулалтыг  энэ сарын 23-наас ирэх сарын 01-ний дотор хамгийн их лайк, шэйр, сэтгэгдэл цуглуулж оноо авснаар олон оноотой эхний гурван хүнд “Элэг нэгтэн” киноны нээлтэд хүрэлцэн ирэх хос урилга болон “Доз Плас” энтертайментын гарын бэлгийг гардуулах юм.

Дашрамд сонирхуулахад, тус киноны уран бүтээлчид өмнө нь "Хөх толботон", "Кино шиг амьдрал", "Дүүлэн нис" зэрэг дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд хүргэсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд