БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт өвчтөн тусгаарлах 100 ор бэлджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-06-04 10:53:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БЗД-ийн нэгдсэн эмнэлэг “COVID-19” халдварын болзошгүй эрсдэлд бэлэн байх чиглэлээр сүүлд барьсан 100 ортой эмнэлгээ өвчтөн тусгаарлах зориулалтаар бэлтгэжээ.


Тус эмнэлгийн ерөнхий эмч Ө.Агиймаа, Хүүхдийн төв салбарын эрхлэгч Ө.Туул нар өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд ийнхүү танилцуулсан бөгөөд мөн орчин үеийн, вакум хагалгааны хоёр өрөөтэй мэс заслын тасаг нээхэд бэлэн болсноо хэлсэн юм.


Тус эмнэлэг дүүргийн 380 орчим мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн гурван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, нэр, төрлийг олшруулах ажлыг эрчимжүүлжээ.


ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас баримталж байгаа бодлого, чиглэлийн хүрээнд Мэс заслын болон Гемодиализийн тусламж үйчилгээ, Эмнэлзүй, Хавдрын хими эмчилгээ зэргийг сайжруулсан байна. 

Холбоотой мэдээ