ОХУ, Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт сэргэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-03 18:19:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдвараас болж зогсоод байсан ОХУ, Монгол Улсын бизнес эрхлэгчдийн уулзалт сэргэж саяхан ОХУ-ын Томск мужийн бизнес эрхлэгчид Монголын ажил хэрэгч түншүүдтэйгээ цахим уулзалт хийлээ. 

Уулзалтад Томск мужийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн "Сибирская клетчатка", сургалтын материал боловсруулагч "Новая химия", ургамлын болон органик эрдэст түүхий эдийн эмчилгээ сувилал, эмийн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн "Биолит", "Фермент", гэрэлтүүлгийн LED чийдэн, төрөл бүрийн зориулалттай дулаан ялгаруулагч үйлдвэрлэлийн "Современные Источники света" зэрэг компанийн төлөөлөгчид оролцлоо. 

Уулзалтыг ОХУ-ын талаас экспортыг дэмжих "ФРБ" төвийн захирал А.Н.Беляев, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш цахимаар удирдан явууллаа. 

Хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг Монгол Улсаас ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөл тогтмол зохион байгуулж ирсэн юм. 

Б.Болд


Холбоотой мэдээ