Д.Трамп “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг хойшлуулж буйгаа мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-05-31 10:36:56

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сар хүртэл хойшлуулж буйгаа мэдэгдээд, тус бүлгийн “үеэ өнгөрөөсөн” гишүүнчлэлийг өргөтгөхийг уриалжээ.


“Их 7” нь Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-аас бүрддэг юм. Харин Д.Трамп ирэх намар хүртэл хойшлуулсан уулзалтад ОХУ, Австрали, Энэтхэг, БНСУ-ын удирдагчдыг урих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс орнуудын удирдагчид энэ онд АНУ-д уулзахаар товлосон байсан боловч коронавирусний цар тахлын улмаас төлөвлөгөөг өөрчлөхөд хүрсэн юм. 

Холбоотой мэдээ