Багцаар "Адуун чулуун" ХК-ийн 568.449 ширхэг хувьцааг арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-25 17:38:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 25-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 21 ХК-ийн 633.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 631.516  ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Хөсөг трейд" (HSG+14.99%) болон "Ард Даатгал" ХК (AIC+4.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан гурил тэжээл" (DAR-14.39%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-9.22%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр багцын арилжаагаар "Адуун чулуун" ХК-ийн нийт 568.449 ширхэг үнэт цаасыг 600.2 сая төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 0.55 хувиар буурч, 16006.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,415,250,886,386.64 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ