Өрх толгойлсон эмэгтэйд гэр олголоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-05-21 14:17:06

Увс /МОНЦАМЭ/. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Цэнгэл Улаангом сумын 1-р багийн иргэн, 3 хүүхэдтэйгээ газар тариалан эрхлэн амьдардаг, хөдөлмөрч бүсгүй Б.Энхзаяад шинэ гэр хүлээлгэн өглөө.

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо болон тус холбооны Увс аймаг дахь салбараас санаачлан 8 дахь жилдээ Улаангом сумын өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд болон амьжиргааны түвшин доогуур залуу гэр бүлд гэр олгох ажлыг зохион байгуулж ирсэн байна. Өрх толгойлсон эх Б.Энхзаяа өөрийн гэсэн гэр оронтой болж, гурван хүүхдийнхээ хамтаар сэтгэл тэнүүн ажиллаж, амьдрах болсондоо баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Мөн энэ хүрээнд тус холбооноос олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн буянтай буурал 19 эхийг "Өэлүн ээж", "Сүүн ээж" өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа. Тус шагналыг Улаангом сумын 16 болон Тэс, Тариалан, Наранбулаг сумаас тус бүр нэг эх хүртсэн юм.

Холбоотой мэдээ